Завхан аймгийн Шилүүстэй сумын ИТХ

Завхан аймгийн Шилүүстэй сумын ИТХ

АНХДУГААР ХУРАЛДААН

2024-10-28

Шилүүстэй сумын ес дэх удаагийн орон нутгийн сонгуулиар байгуулагдсан ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2024.10.28-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнгийн тухай, ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч батлах, сумын ИТХ-ын хуралдааны дэгийг хэлэлцэж батлах, сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлж, сонгон батлах, сумын ИТХ-ын Зөвлөлд нэр дэвшүүлж, сонгон батлах, сумын 2024 оны төсөвт тодотгол хийх, Сумын Засаг даргад нэр дэвшүүлж томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Сумын Сонгуулийн хорооны дарга Г.ГАНБОЛД Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн мэдээг танилцуулж 15 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч төлөөлөгчийн үнэмлэх тэмдэгийг хамгийн ахмад төлөөлөгч Д.Мягмарсүрэн гардуулан өглөө. ИТХ-ын даргаар Чаминчулууны Гончигбалыг сонгож, сумын Засаг даргад Шагдарсүрэнгийн Түвшинбатын нэрийг дэвшүүлж томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.
Шилүүстэй сумын ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%