Завхан аймгийн Шилүүстэй сумын ИТХ

Завхан аймгийн Шилүүстэй сумын ИТХ

Сумын Удирдах ажилтны уулзалт зөвлөгөөн боллоо

2019-04-09

 Сумын ИТХ, сум дундын Эмнэлэг, НЭМСЗөвлөл хамтран Удирдах ажилтны уулзалт  зөвлөгөөнийг тусгай хөтөлбөр гарган зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Төсөвт албан байгууллагын дарга эрхлэгчид,МЭҮТасгийн дарга,  Санхүүгийн албаны дарга, Багийн засаг дарга нар,ХААН,Төрийн банкны эрхлэгч гээд 16 удирдах ажилтнууд  оролцлоо. Тус зөвлөгөөнөөр Сумын албан байгууллага, аж ахуй нэгж бүр эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох  талаар НЭМ арга зүйч И.Хоролсүрэн эрүүл мэндийг дэмжигч байгууллагад тавигдах болзол журмыг танилцуулж, сумын ИТХ-аас албан байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах болон, албан байгууллага хоорондын хариутай албан бичгийн шийдвэрлэлт, сумын  бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор календарчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах  талаар  тус тус мэдээлэл хийж, Удирдах ажилтнууд сар бүр тогтсон өдөр Кофе юу, цай юу гэсэн чөлөөт уулзалт хийх саналыг дэмшүүлж , сар бүрийн сүүлийн долоо хоногийн 5 дахь өдрийн 15 цагаас уулзаж байхаар шийдвэр гаргаж Эхний уулзалтыг Сумын ИТХ-аас зохион байгуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%