Завхан аймгийн Шилүүстэй сумын ИТХ

Завхан аймгийн Шилүүстэй сумын ИТХ

Тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулагдлаа

2018-06-12

МУЗГ-ын 224 дүгээр тогтоолын хүрээнд хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл сургалт, суртчилгааны өдөр болох Хүмүүнлэгийн өдрөөр  сумын ИТХ, сумын Мини парламменийн хүүхдүүдтэй хамтран ганц бие өндөр настай  .Бүдрагчаа,Шагдар,Гүнд гэсэн  өрхөд нэг өдөр  өөрсдийн чадах зүйлээр тусламж үзүүллээ.Үүнд усыг авч өгөх гэрийг цэвэрлэх, аргаль түлээг  түүж өгөх зэрэг тусламж мини парламентийн хүүхдүүд үзүүлж, албан байгууллагуудад энэхүү сайн дурын ажилд идэвхитэй оролцох ,улаан загалмайн хорооны татвараа төлөх талаар уриалыг хүргүүллээ.Мөн дэлхийн тамхины эсрэг өдрөөр худалаа үйлчилгээ эрхлэгчдэд энэ өдөр тамхи худалдахгүй байх талаар санал хэлж ,  тамхины хор хөнөөлийн талаар мэдээллийг самбарт байрлуулсан. Албан байгууллагын албан хаагчдад тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл өгч байгууллагын гаднах тамхины иш түүлгэж тамхинаас гарч эрүүл уушгиар амьсгалахыг уриалсан уриалыг байгууллагын гаднах мэдээллийн самбарт байршуулсан зэрэг  ажлуудыг хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%